All deleted tweets from politicians

Politicians

erdenebatd

Монгол улсын иргэн

Zandanshatar

НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын ШИНЭ ЭВСЭЛ-ийн даргаар Ж.Батзанданг сонголоо. Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгож “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүллээ. https://t.co/1MZriReqwg

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хөгжиж, өнөөдрийн эрх чөлөөт өндөрлөгтөө хүрээд буйн 107 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна. Эх орныг цэрэг, дипломатч, эрх чөлөөг иргэд, хараат бус хэвлэл мэдээлэл хамгаалж байдаг. Та нарт алдаатай оноотой чинь итгэдэг! Гүйцээ. https://t.co/rmcr6X9ImH

АНУ-ын Вашингтон хотын "Mentora" коллежийн монгол дахь салбар сургууль төгсөгчдөөс 1 хүүхдэд 100% тэтгэлэгээр суралцах эрхийн батламж, 16 хүүхдэд баклавр,магистрын чиглэлээр 50% тэтгэлгээр суралцах эрхийн батламжийг тус тус гардуулан өгөв.Дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсье! https://t.co/NUbbbc1j6T

Монгол Улсын Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд зохион байгууллаа. Иргэд маань бүгчим халууныг үл тоон идэвхтэй оролцлоо. Иргэдээс авсан саналыг нэгтгэн дүгнэлтийг танилцуулна. https://t.co/jYMheOtRPd

Маргааш 10 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг урьж байна. Хаана: Хуульзүйн Үндэсний Төв, 3 давхар, Хуульчийн танхимд, Т:91911915 https://t.co/NZ6gcxSxlK

Энэ Монгол орон чинь ардчилсан улс байхаа больсон бололтой. Хувь хүний эрх чөлөө халдашгүй байдал алдагдсан бололтой. Аав нь архаг бичлэгүүдээр ажилтай болж чадаж байхад хүүхдүүд нь хөгийн бичлэгээр хөлд орохоосдоо.

Монгол Улсад анх удаа баригдсан олон улс, олимпын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайг Налайх дүүрэгт ашиглалтад орууллаа. #IAAF m.dorgio.mn/#/app/post/940… https://t.co/aKrCgkk2kx

Японы баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө гамшигийн эрсдлийг бууруулах асуудлаар олон улсын хурал хийж, байгалийн гам... facebook.com/tsogtbaatar.da…

ОУВС-гийн Удирдах захирлын орлогч Мицухира Фүрүсава, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа. Багш, эмч нарын цалинг нэмэх зэрэг зарим зайлшгүй арга хэмжээнд нааштай хандахыг ОУВС-гийн төлөөллөөс хүслээ. enkhboldm.mn/i/1056 https://t.co/mFweyWPVIy